images

Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд С.Энхбаяр энэ 6 дугаар сарын 12-ны өдөр Филиппины тусгаар тогтнолын 126 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтад уригдан оролцов.

МЭДЭЭЛЭЛ

2024-06-13

237

Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд С. Энхбаяр энэ 6 дугаар сарын 12-ны өдөр Филиппины тусгаар тогтнолын 126 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтад уригдан оролцов. Энэ үеэрээ Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р. Маркос Жуниор болон гэргий Луйс Аранета Маркос нарт Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлан тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан баяр хүргэв.

Арга хэмжээний үеэр мөн Бүгд Найрамдах Филиппин Улсын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Фердинанд Мартин Г.Ромуалдез, Гадаад хэргийн сайд Энрике А.Манало нарт баяр хүргэхийн хамт хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар товч ярилцан санал солилцов.