images

Элчин сайд С.Энхбаяр болон Сингапурын Парламентын дарга Сиа Киан Пенг нар нээлттэй санал солилцов.

МЭДЭЭЛЭЛ

2024-06-24

348

Өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд С.Энхбаяр Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын дарга Сиа Киан Пенгтэй өдрийн зоог барив. Зоогийн үеэр Элчин сайд С.Энхбаяр болон Сингапурын Парламентын дарга Сиа Киан Пенг нар хоёр орны харилцаа, ирэх онд тохиох Монгол-Сингапурын хооронд дипломат харилцаа тогтоосны 55-н жилийн ой болон парламент хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэх талаар нээлттэй санал солилцлоо.

Түүнчлэн тус уулзалтад ЭСЯ-ны зөвлөх М.Билгүүндэмбэрэл, Сингапурын Парламентын парламент хоорондын харилцаа хариуцсан газрын дарга Стефен Күик нар байлцав.