Монгол Улсын ШШГЕГ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Сингапур Улсад зохиогдсон "Хар тамхитай тэмцэх тухай Ази-Номхон далайн чуулга" уулзалтад оролцов.
Монгол Улсын ШШГЕГ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Сингапур Улсын Хорих байгууллагын урилгаар 2025 оны 5 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд “Мансууруулах бодист донтсон өвчтөнг нөхөн сэргээх, мансууруулах бодисоос нотолгоонд суурилсан аргаар урьдчилан сэргийлэх сургалт, семинар”-т оролцон туршлага судлахын зэрэгцээ “Хар тамхитай тэмцэх тухай Ази-Номхон далайн чуулга уулзалт 2025”-д оролцов. Тус семинарт Армени, Бангладеш, Камбодж, Чех, Хонгконг, Малайз, Индонез, Тайланд, Монгол зэрэг Ази, Номхон далайн 16 орны салбарын төлөөлөгчид цугалж, Сингапур Улсын хар тамхитай тэмцэх туршлагаас судлахын зэрэгцээ өөрсдийн улс орнуудын өнөөгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн талаар туршлага солилцов.