Элчин сайд С.Энхбаяр Бүгд Найрамдах Сингапур Улсын шинэ Засгийн газрын танхимын гишүүдийн тангараг өргөх ёслолд оролцлоо.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр Сингапурын шинэ Засгийн газрын танхимын гишүүдийн тангараг өргөх ёслолд энэ 5 сарын 23-ны өдөр оролцлоо. Энэ үеэрээ БНСинУ-ын Ерөнхий сайд Лоуренс Вонгтой товч уулзан Ерөнхий сайдаар улиран томилогдсонд нь баяр хүргэв. Мөн Сингапурын Гадаад хэргийн сайд Др.Вивиан Балакришнантай ярилцах үеэрээ улиран томилогдсонд нь баяр хүргэхийн хамт хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосоны 55 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон тэмдэглэв.