images

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Сингапур Улсад зохион байгуулагдсан Олон Улсын Прокуроруудын холбооны 30 дугаар нэгдсэн чуулганд оролцов.

МЭДЭЭЛЭЛ

2025-09-08

44

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй манай прокурорын байгууллагын төлөөлөгчид энэ оны 9 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсад зохион байгуулагдсан Олон Улсын Прокуроруудын холбооны 30 дугаар нэгдсэн чуулганд оролцлоо. Энэ үеэр буюу 9 дүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий прокурор Люсиен Вонгтой хоёр талын уулзалт хийв. Цаашлаад талууд хоёр улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурорын танхимтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус уулзалт болон хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслолд Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Энхбаяр оролцов.