ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ

2022-11-09


ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ

Бүгд Найрамдах Сингапур Улсад байнга оршин суугаа 16, 25, 45 насанд хүрсэн иргэн Монгол Улсын "Иргэний бүртгэлийн тухай хууль"-ийн дагуу шинэчилсэн бүртгэл буюу биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд заавал хамрагдана. Бүртгэлд хамрагдахдаа дараах бичиг баримтуудыг бүрдүүлэх ба Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд өөрийн биеэр ирж хурууны хээ буюу давхцахгүй өгөгдлөө өгч бүртгэл хийлгэнэ.

Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа мэдэж байх шаардлагатай.

Урьдчилан ЭСЯ-тай холбогдож цаг авах шаардлагатай.

Бүрдүүлэх материал:

16 нас хүрч иргэний үнэмлэх анх удаа авах гэж байгаа бол:

  1. Төрсний гэрчилгээ
  2. Гадаад паспорт
  3. Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэх/ лавлагаа байж болно
  4. Өргөдөл

25, 45 нас нас хүрч, иргэний үнэмлэхийн сунгалт хийх гэж байгаа бол:

  1. Төрсний гэрчилгээ
  2. Хуучин иргэний үнэмлэх/ хуулбар байж болно
  3. Гадаад паспорт
  4. Өргөдөл

Нэмэлт мэдээлэл:

  • Консулын ажилтан иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснийг нотолж ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тухай тасалбарыг танд өгнө.
    Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсний дараагаар УБЕГ-ын http://burtgel.gov.mn// цахим хуудас, 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгаж болно. 30 хоногийн хугацаанд иргэний шинэчилсэн бүртгэл баталгааждаг.
  • Иргэний цахим үнэмлэхийг өөрийн нэрийн өмнөөс Монголд байгаа итгэмжлэгдсэн хүнээрээ дамжуулан авхуулах тохиолдолд тус ЭСЯ-аар дамжуулан итгэмжлэл бичих шаардлагатай. Иргэний цахим үнэмлэх төлбөртэй болохыг анхаарна уу. 
  • Иргэний үнэмлэхийг шуудангаар авах тохиолдолд бүрэн хаягтай, шуудангийн марк наасан буцах дугтуйг ЭСЯ-нд ирүүлэх шаардлагатай.