НАС БАРСНЫ БҮРТГЭЛ

2023-03-07


НАС БАРСНЫ БҮРТГЭЛ

Монгол Улсын “Иргэний бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлд заасны дагуу дараах бичиг баримтуудын аль нэгийг нь үндэслэн нас барсныг бүртгэж, Монгол Улсын Улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Иргэний нас барсан тухай эмнэлгийн магадалгаа, нас барсан гэрчилгээ, нас барагчийг оршуулсан тухай гэрчилгээ
  2. Иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр
  3. Нас барсан шалтгааны тухай шүүх эмнэлгийн дүгнэлт

Анхаарах:

  1. Иргэний нас барсныг нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, төрөл садангийн аль нэг нь тус Элчин сайдын яаманд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
  2. Нас барсны гэрчилгээнд дараах зүйлийг тусгах тул холбогдох мэдээллийг авч ирнэ үү:
  • Төрсний гэрчилгээ /хуулбар байж болно/
  • Иргэний үнэмлэх, гадаад паспорт /хуулбар байж болно/
  • Оршин сууж байсан хаяг