ИТГЭМЖЛЭЛ
2022-11-08
ИТГЭМЖЛЭЛ
Бүгд Найрамдах Сингапур Улсад оршин суугаа иргэн та өөрийн нэрийн өмнөөс дараах үйл ажиллагааг гүйцэтгэх бүрэн эрхийг олгох хууль ёсны баримт бичиг буюу итгэмжлэлээр Монгол Улсад байгаа өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан эрхээ эдлэх боломжтой. Итгэмжлэлээр дараах үйлчилгээг авч болно:
-Иргэний цахим үнэмлэх,гадаад паспорт захиалах
-Хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах эрхээ шилжүүлэх
-Банкинд данс нээх, интернет банкны үйлчилгээг авах
-Тэтгэвэр, тэтгэмж авах
-Шүүхэд төлөөлөүүлэх эрхээ шилжүүлэх
Итгэмжлэл хийлгэхэд бүрдүүлэх материал:
- Итгэмжлэл илгээгч, хүлээн авагчийн иргэний иргэний үнэмлэх
- 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах тохиолдолд хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг болон эх хамтарч итгэмжлэл гаргаагүй тохиолдолд тухайн итгэмжлэлийг олгохыг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр гаргасан эцэг/эх/-ийн хүсэлт;
- Хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн баримт бичиг
- Орон сууц, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Нэмэлт мэдээлэл:
- Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд 2022 оны 12-р сарын 01-ний өдрөөс эхлэн иргэн Монголын Нотариатчидын Танхимын цахим нотариатын системд http://consul.notary.mn/login холбоосоор нэвтрэн орж, өөрийн хэрэглэгчийн эрхийг үүсгэж итгэмжлэл бичиж, Элчин сайдын яам руу хянуулахаар илгээдэг болсон.
- Иргэн Элчин сайдын яамны цахимаар хянасан QR код бүхий итгэмжлэлийг хавсралтын хамт хэвлэж, гарын үсэг зурж, Элчин сайдын яаманд төлбөр төлсөн баримтын хамт шуудангаар илгээх эсвэл өөрийн биеэр авч ирж өгнө.
- Элчин сайдын яам уг итгэмжлэлийг консулын тамга тэмдгээр баталгаажуулж дээрх холбоост байршуулна.
- Монгол Улсад байгаа итгэмжлэл хүлээн авагч өөрийн ойр байгаа нотариатчаас уг итгэмжлэлийг хүлээн авна.