ТӨРСНИЙ БҮРТГЭЛ
2022-11-08
ТӨРСНИЙ БҮРТГЭЛ
Сингапур Улсад байнга оршин суугаа Монгол Улсын харьяат иргэдээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.
Хэрэв 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд УБЕГ-аас “Төрөлт бүртгэл гараагүй тухай” лавлагааг авч ЭСЯ-нд өгөх шаардлагатай.
Бүрдүүлэх материал:
Төрснөөс З0 хоногийн дотор:
- Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг
- Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадалгаа монгол орчуулгын хамт, төрсний дэвтэр
- Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэх, гадаад паспорт
- Гэрлэлтийн гэрчилгээ /гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа
- Эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл:
- Гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс гаргах өргөдөл
- Хүүхдийг эхээр нь овоглох тохиолдолд эхээс гаргах өргөдөл
- Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх өргөдөл
Хэрэв З0 хоногоос хэтэрсэн бол:
- Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг
- Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа монгол орчуулгын хамт, төрсний дэвтэр
- Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэх, гадаад паспорт
- Гэрлэлтийн гэрчилгээ/ гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа
- Эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл:
- Гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс гаргах өргөдөл
- Хүүхдийг эхээр нь овоглох тохиолдолд эхээс гаргах өргөдөл
- Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх өргөдөл
- УБЕГ-аас “Төрөлт бүртгэл гараагүй тухай” лавлагаа
Нэмэлт мэдээлэл:
Хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэхэд хүүхдийн эцэг, эх хоёулаа ЭСЯ-нд ирнэ. Өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна.
Төрсний гэрчилгээг шуудангаар буцааж авах тохиолдолд хүлээн авахаар өөртөө хаяглан, баталгаат шуудангийн марк наасан дугтуйг ЭСЯ-нд ирүүлнэ.