УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА
2022-11-10
Улс төрийн харилцаа |
|
Дипломат харилцаа |
Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд 1970 оны 6 дугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон. 1994 оны 12 дугаар сард Сингапурын Засгийн газар БНСУ-д суугаа Элчин сайдаа Монгол Улсад хавсран суухаар томилохоор шийдвэрлэснээ мэдэгдсэн. Манай улс 2008 оны 1 дүгээр сарын 28-наас Сингапур дахь Ерөнхий консулын газраа ЭСЯ болгосон. Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Тео 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ИЖБ барьсан. Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайд С.Энхбаяр 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ИЖБ барьсан. |
Харилцааны байдал |
Найрсаг харилцаатай |
Харилцан хийсэн гол айлчлалууд
|
Монголын талаас:
Сингапурын талаас:
|
Хоёр талын харилцааны механизмууд
|
Монгол - Сингапурын Парламентын бүлэг: Дарга - УИХ гишүүн Х.Ганхуяг; Дэд дарга Т.Доржханд. Гишүүд - УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Д.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Д.Ганбат, Н.Ганибал, Г.Дамдинням, Х.Нямбаатар, С.Одонтуяа, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар. Гадаад харилцааны бодлогын зөвлөлдөх уулзалт: Бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ГХЯ-ны ТНБД-ын түвшинд болсон. |