Бүгд Найрамдах Сингапур Улсыг зорьж буй аялагчдын анхааралд!
2026-05-08
БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Сингапур Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих эрхтэй.
Сингапур Улс нь хууль, дэг журмыг маш хатуу мөрддөг орон тул зорчихын өмнө дараах мэдээлэлтэй сайтар танилцаж, шаардлагатай бэлтгэлийг хангахыг ЭСЯ-ны зүгээс зөвлөж байна.
1. Гадаад паспорт
- Гадаад паспорт нь Сингапур Улсад нэвтрэх өдрөөс хойш дор хаяж 6 сарын хүчинтэй байх;
- Паспорт гэмтэлгүй, мэдээлэл тодорхой байх.
2. SG Arrival Card бөглөх
Сингапур Улсад ирэхээсээ өмнө 72 цагийн дотор SG Arrival Card-ыг цахимаар бөглөнө.
Үүнд:
- хувийн мэдээлэл,
- аяллын мэдээлэл,
- оршин суух хаяг,
- эрүүл мэндийн мэдүүлэг зэргийг оруулна.
SG Arrival Card бөглөх холбоос: ICA | SG Arrival Card (SGAC) with Electronic Health Declaration
Жич: Онгоцонд цаасан мэдүүлэг олгодоггүй бөгөөд зөвхөн онлайнаар бөглөнө.
3. E-Pass (Electronic Visit Pass)
Сингапур Улсын хилээр нэвтэрсний дараа гадаад паспортад тамга дарахгүй.
Харин таны цахим шуудангаар:
- Сингапурт байх хугацааг заасан e-Pass (Visit Pass) ирэх бөгөөд хэвлэж эсвэл гар утсандаа хадгалан авч явахыг зөвлөж байна.
5. Нэвтрэх үед шаардагдаж болох мэдээлэл
Хилийн шалган нэвтрүүлэх байгууллага дараах мэдээллийг асууж болно:
- буцах тийз,
- зочид буудлын захиалга,
- урилга эсвэл аяллын төлөвлөгөө зэрэг баримтыг биедээ авч явахыг зөвлөж байна.
Сингапур Улсад нийтлэг зөрчилд оногдуулах торгууль, хариуцлага
Сингапур Улс нь хууль, нийтийн дэг журмыг маш хатуу мөрддөг улс бөгөөд дараах зөрчлүүдэд өндөр хэмжээний торгууль, зарим тохиолдолд хорих ял оногдуулдаг.
|
Зөрчил |
Хариуцлага |
|
Хог хаях |
Анхны зөрчилд 300 SGD хүртэл торгууль. Шүүхээр шийдвэрлэвэл: Эхний удаа – 2,000 SGD хүртэл, 2 дахь удаа – 4,000 SGD хүртэл, давтан зөрчил – 10,000 SGD хүртэл торгуультай. Мөн олон нийтийн газар цэвэрлэгээ хийлгэх шийтгэл ногдуулж болно. |
|
MRT, автобусанд идэж уух |
500 SGD хүртэл торгуультай. |
|
Гарцгүй газраар зам хөндлөн гарах |
50–1,000 SGD хүртэл торгууль, ноцтой тохиолдолд шүүхийн хариуцлага хүлээлгэнэ. |
|
Олон нийтийн газар шүлс хаях |
1,000 SGD хүртэл торгуультай. |
|
Бохь зажилж олон нийтийн газрыг бохирдуулах |
1,000 SGD хүртэл торгууль, давтан зөрчилд өндөр торгуультай. |
|
Электрон тамхи (Vape) эзэмших, хэрэглэх, импортлох |
2,000–10,000 SGD хүртэл торгууль, эсвэл 6 сар хүртэл хорих ял. |
|
Мансууруулах бодис |
Хорих ял, бүх насаар хорих, цаазаар авах ял хүртэл оногдох эрсдэлтэй. |
|
Зэвсэг, сум, цахилгаан шок, салют авч явах |
Эрүүгийн хэрэг үүсгэж, өндөр торгууль болон хорих ял ногдуулна. |
|
Хуурамч брэндийн бараа оруулах |
Барааг хураах, торгууль ногдуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой. |
|
Олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэх |
Торгууль болон цагдаагийн арга хэмжээ авах боломжтой. |
Сингапурын нийтлэг хэллэг болох “Small country, big rules” буюу “Жижиг улс, хатуу дүрэм” гэдэг нь өдөр тутмын жижиг зөрчил хүртэл өндөр хариуцлага дагуулдгийг илэрхийлдэг тул иргэд хууль, дүрмийг чанд сахин биелэлийг уриалж байна.