БАРИМТ БИЧИГ БАТАЛГААЖУУЛАХ
2022-11-08
БАРИМТ БИЧГИЙН ХУУЛБАР
БАТАЛГААЖУУЛАХ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яам иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх, диплом, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээд болон аж ахуйн нэгжтэй холбоотой гэрээ хэлцэл, дүрэм, зөвшөөрөл, гэрчилгээ зэрэг баримт бичгийн эх хувь, гарын үсэг, орчуулгын үнэн зөвийг гэрчлэх үйлчилгээг үзүүлдэг.
Бүрдүүлэх материал:
- Гэрчлэх баримт бичгийн эх хувь
- Гадаад паспорт эсхүл иргэний цахим үнэмлэхний эх хувь
- Нотариатаар баталгаажуулсан, орчуулсан гадаад бичиг баримт
Нэмэлт мэдээлэл:
- Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх тохиолдолд иргэн ЭСЯ-нд өөрийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай.
- Хуульд харшлаагүй, агуулга нь ойлгомжтой, алдаагүй, засваргүй баримт бичигт зурсан гарын үсэг, бичиг баримтыг гэрчлэнэ.
- Орчуулгын үнэн зөвийг гэрчлэхдээ орчуулга хийх эрх бүхий этгээдийн орчуулсан орчуулгын эх баримтыг нь үндэслэн гэрчилнэ.
- Гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ түүний албан ёсны орчуулгыг үндэслэнэ.
- Хэрэв шуудангаар бичиг баримтаа авах бол буцаан илгээх бүрэн хаягтай, шуудангийн марк наасан буцах дугтуй ирүүлэх шаардлагатай.