ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ

2022-11-09


               ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ

Монгол Улсын "Гэр бүлийн тухай хууль"-ийн дагуу Монгол Улсын иргэд хоорондоо болон гадаадын иргэнтэй гэр бүл болж буй иргэд гэр бүлээ бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. 

Гэрлэлт шинээр бүртгүүлэх: Гэрлэлтээ анх бүртгүүлж байгаа бол

Бүрдүүлэх материал:

1. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлгийн хуудас

2. Гэрлэхийг хүсэгчдийн тус тусдаа гаргасан өргөдөл  

3. Иргэний үнэмлэх, гадаад паспорт

4. Эрүүл мэндийн шинжилгээний бичиг /ДОХ, сүрьеэ, сэтгэцийн өвчин/ монгол орчуулгын хамт

5. Гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа/ гэрлэлт цуцлалтын лавлагаа  

6. Ял шийтгэлгүй талаарх Цагдаагийн тодорхойлолт 

Нэмэлт мэдээлэл:

  • Гэрлэлтийн гэрчилгээ авахдаа заавал өөрсдийн биеэр хүрэлцэн ирнэ.
  • Гэрлэлтээ бүртгүүлэхдээ Монгол Улсын "Иргэний улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 7.6-д заасны дагуу гэрлэхийг хүсэгчид гэрчийн хамт байлцах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн 2 хүнийг оролцуулна. 
  • Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн гадаадын иргэн өөрийн төрөлх хэлээр өргөдөл бичиж, өргөдлийг монгол хэл рүү орчуулсан байна.
  • Монгол Улсын иргэн нь гэрлэлт батлуулахдаа нөхрийн овгоор овгоо өөрчилсөн тохиолдолд Монгол Улсад оршин сууж байсан эсвэл оршин суугчаар бүртгэгдсэн байгаа дүүрэг, сумын Засаг даргад өргөдөл гаргаж, овгоо өөрчлүүлэх боломжтой.
  • ЭСЯ гэрлэгчдэд гэрлэлтийн гэрчилгээ олгож, гэрлэгсдийн ХААТР–15 маягтыг УБЕГ-т илгээж, бүртгэлийн системд орсноор гэрлэлт албан ёсоор баталгааждаг журамтай болно.