МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТААС ГАРАХ
2022-11-09
МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТААС ГАРАХ
Монгол Улсын иргэн "Харьяатын тухай хууль"-ийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа ЭСЯ Монгол Улсын иргэний харьяатаас гарах тухай хүсэлтийг хүлээн авч, холбогдох баримт бичгийн бүрдлийг шалгадаг. Шаардлага хангасан материалыг Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Монгол Улсын харьяатаас гарахдаа Сингапур Улсын эрх бүхий байгууллагаас тухайн улсын харьяатаар хүлээн авах тухай урьдчилсан зөвшөөрлийг авсан байна.
Бүрдүүлэх материал:
1. Харьяатаас гарах мэдүүлэг
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан өргөдөл
3. Гурван үеийн намтар
4. Төрсний гэрчилгээ
5.Иргэний үнэмлэх
6. Гадаад паспорт
7. 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ /гадаад гэрчилгээ бол орчуулгын хамт/
8. 16 хүртэл насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсон зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
9. 16-18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
10.Гэрлэлтийн гэрчилгээ эсвэл гэр бүлийн байдлын талаарх лавлагаа /гадаадын иргэнтэй гэрэлсэн бол бичиг баримтын орчуулга/
11. Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн улсын харьяаллыг олгохыг зөвшөөрсөн тухай суугаа орны эрх бүхий холбогдох байгууллагын албан ёсны зөвшөөрөл, орчуулгын хамт
12. Ажил олгогчийн тодорхойлолт
13. Монгол Улсад иргэний өр төлбөр, нэхэмжлэлгүй болох талаар дараах байгууллагуудаас гаргасан тодорхойлолт:
- шүүх;
- шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;
- татварын байгууллага;
- сургалтын төрийн сан.
14. Цээж зураг - 3%
15. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
Нэмэлт мэдээлэл:
1 |
Мэдүүлгийн хуудас |
|
2 |
Өргөдөл |
Өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тодорхой бичнэ.
|
3 |
Гурван үеийн намтар |
Аавын талын өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, эхнэр/нөхрийн, өөрийн намтар орно. Эхээр овоглодог тохиолдолд эхийн талын өвөг эцэг, эмэг эх, ээж, эхнэр/нөхрийн, өөрийн намтарыг бичнэ.
|
4 |
Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, |
Өөрийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт /хүчинтэй хугацаа дуусаагүй байх/ зэрэг иргэний бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргах, хэрвээ аль нэгийг нь гээсэн тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын төв архивын лавлагааг хавсаргана. |
5 |
16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ |
16 хүртэл насны хүүхдийн хувьд гадаад улсын харьяат бол тухайн улсын харьяат болохыг гэрчилсэн бичиг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг албан ёсны орчуулгын хамт хавсаргах, хэрэв Монгол Улсын харьяат бол төрсний, үрчлэлтийн, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана. |
6 |
16 хүртэл насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсон зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
|
Хүүхдийн хамт Монгол Улсын харьяатаас гарах бол Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан тухайн хүүхдийн эцэг, эхийн харилцан тохиролцсон зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байна |
7 |
16-18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар |
Хүүхдийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан эцэг, эхийн хамт тус улсын харьяатаас гарах тухай хүсэлт нотариатаар гэрчлүүлсэн байна |
8 |
Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, албан ёсны орчуулга |
Гэрлэлтийн гэрчилгээ, эсхүл гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хэрэв гадаад хэлээр байгаа бол албан ёсны орчуулга, Гэрлээгүй бол гэрлэж байгаагүй талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын төв архивын лавлагаа. |
9 |
Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн улсын харьяаллыг олгохыг зөвшөөрсөн тухай суугаа орны эрх бүхий холбогдох байгууллагын албан ёсны зөвшөөрөл, орчуулгын хамт |
Суугаа орны эрх бүхий холбогдох байгууллагаас өөрийн улсын иргэний харьяаллыг олгохыг зөвшөөрсөн албан ёсны зөвшөөрөл, орчуулгын хамт байна. |
10 |
Ажил олгогчийн тодорхойлолт |
Амьжиргааны эх үүсвэрийг тодорхойлно |
11 |
Монгол Улсад иргэний өр төлбөр, нэхэмжлэлгүй болох талаар дараах байгууллагуудаас гаргасан тодорхойлолт: |
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд төрөлжсөн архив, аймаг, нийслэлийн шүүхийн /...иргэний хэрэгт хариуцагчаар оролцоогүй, эрүүгийн хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй/ тодорхойлолт;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны /...төлбөртэйгээр нэр байхгүй/ тодорхойлолт;
|
12 |
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт |
Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын Голомт банкны 1320000052 дугаарын дансанд улсын тэмдэгтийн хураамж 60000₮ (төгрөг) төлсөн баримт. |
13 |
Цээж зураг 3 хувь |
Хүсэлт гаргагч нарын 4x6 хэмжээтэй 3 хувь гэрэл зураг байна. |
Анхаарах зүйлс:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан өргөдөл, гурван үеийн намтар, мэдүүлгийн хуудас нь хоорондоо зөрүүгүй, үнэн зөв, он дарааллын дагуу тодорхой, дэлгэрэнгүй бичигдсэн байх ёстой.
Хүсэлт гаргагч нь өргөдөл, гурван үеийн намтар, анкетаа үнэн зөв мэдүүлж гарын үсгээ зурж баталгаажуулсан байх үүрэгтэй. Эдгээрийг компьютерээр бичсэн тохиолдолд мөн өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна.
Хуулбар баримт бичгүүдийг нотариатчаар гэрчлүүлэх, гадаад хэл дээрхи баримт бичгүүд албан ёсоор орчуулагдсан байх ёстой.
Төрийн албан ёсны хэл монгол хэл дээр өргөдөл, намтар бичигдэж, анкет бөглөгдөж, гадаад хэл дээрхи баримт бичгүүд монгол хэл рүү хөрвүүлэгдсэн байх шаардлага тавигддаг.