ГАДААД ПАСПОРТ АВАХ

2022-11-09


ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР

ЗАХИАЛАХ

Сингапур Улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортаа ашиглах боломжгүй болсон буюу хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, паспортын хугацаа болон хуудас дууссан, иргэний мэдээлэл, гаднах төрхөд өөрчлөлт орсон тохиолдолд Е серийн буюу үндэсний энгийн гадаад паспортыг шинээр захиалж авна.

Бүрдүүлэх материал:

  • Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг- 2%
  • Өргөдөл
  • Хуучин паспортаа үрэгдүүлсэн бол цагдаагийн байгууллагын тодорхойлолт, орчуулгын хамт
  • Цээж зураг (3,5х4,5 хэмжээтэй, сүүлийн 6 сарын дотор авхуулсан, нүдний шилгүй, дух, чих ил, 90% нь толгой гарсан, цагаан өнгийн дэвсгэртэй) – 3%
  • Иргэний үнэмлэх
  • Хуучин гадаад паспортын хуулбар

  
Хүүхдэд гадаад паспорт авахад бүрдүүлэх материал:

  • Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг- 2%
  • 16-аас доош насны хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх
  • Цээж зураг (3,5х4,5 хэмжээтэй, сүүлийн 6 сарын дотор авхуулсан, нүдний шилгүй, дух, чих ил, 90% нь толгой гарсан, цагаан өнгийн дэвсгэртэй) – 3%


Нэмэлт мэдээлэл:
 

  • ЭСЯ гадаад паспортыг өөрөө шууд олгодоггүй бөгөөд хүсэлт гаргагчаас ирүүлсэн материалыг баталгаат шуудангаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг.
  • Хүсэлт гаргасан иргэнд гадаад паспорт олгох эсэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар материал хүлээн авч шийдвэрлэдэг бөгөөд олгох тохиолдолд паспортын бичилтийг хийж, баталгаат шуудангаар ЭСЯ-д ирүүлдэг. Энэ процедурын ажлаас шалтгаалж шинээр паспорт авахад дунджаар 6 хүртэлх сарын хугацаа шаардагддаг болно.

Анхаарах зүйлс:

  • Гадаад паспорт шинээр болон дахин авч буй иргэд заавал Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой.
  • Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр/итгэмжлэгдэгчээр дамжуулан захиалах боломжтой.