МОНГОЛ УЛСЫН ВИЗ АВАХ

2022-11-09


МОНГОЛ УЛСАД ЗОРЧИХ ВИЗ МЭДҮҮЛЭХ

 

ЖУУЛЧНЫ 30 ХОНОГИЙН ВИЗ, К2 виз

  • Сингапур Улсын иргэд Монгол Улсад зорчих виз авахад:

2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн аяллын зорилгыг үл харгалзан хоёр талын иргэд харилцан 30 хоногийн дотор визгүй зорчих болсон.

Хэрэв 30-аас илүү хоногоор Монгол эсвэл Сингапур Улс руу зорчих тохиолдолд виз мэдүүлэн авах шаардлагатай.

  • Гуравдагч орны иргэд Монгол Улсад зорчих виз авахад:

Гадаадын иргэд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хоног хүртэл хугацаагаар зорчиход виз мэдүүлж авна.

Бүрдүүлэх материал:

1. 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт
2. виз мэдүүлэх анкет
3. 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг
4. Очих болон буцах онгоцны тийзийн захиалгын хуулбар

5. Гадаад иргэний түр оршин суугчийн үнэмлэхийн хуулбар

 

Аялал жуулчлалаас бусад зорилгоор болон 30-аас дээш хоногийн хугацаагаар Монгол руу аялах тохиолдолд уригч байгууллага, хувь хүн нь Монгол Улсын Гадаадын иргэд, харьяатын асуудал эрхэлсэн албанд хандаж, зохих ёсны визний зөвшөөрлийг гаргуулна.

Энэхүү зөвшөөрөл нь Сингапур дахь Монголын ЭСЯ-нд цахим хэлбэрээр ирэх бөгөөд түүнийг үндэслэн зохих ангиллын визийг олгоно.
                                  Монгол Улсад 30-аас дээш хоногоор зорчиход

                                                                      (К2 виз):
 
1. Уригч байгууллага, хувь хүн нь Монгол Улсын Гадаадын иргэд, харьяатын асуудал эрхэлсэн албанд хандаж, зохих ёсны визний зөвшөөрлийг гаргуулна. Энэхүү зөвшөөрөл нь Сингапур Улсад суугаа Монголын ЭСЯ-д цахим хэлбэрээр ирнэ.

 

2. Монгол Улсын ГИХГ-аас ирсэн зөвшөөрлийн дагуу Сингапур Улс дахь ЭСЯ  зохих ангиллын виз олгох боломжтой болно.

Бүрдүүлэх материал:
 

  • 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт
  • 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Онгоцны тийзийн захиалгын хуулбар,
  • Монголд байрлах хаяг

Гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;

 

 

 

                     Монгол Улсын харъяат болон гадаад улсын харъяатын

дундаас гарсан Монгол Улсын төрсний гэрчилгээтэй насанд

                         хүрээгүй хүүхдэд (F3 виз)

 

Монгол Улсын харъяат болон гадаад улсын харъяатын дундаас гарсан Монгол Улсын төрсний гэрчилгээтэй насанд хүрээгүй хүүхдэд 90 хоногоор Монгол руу хувийн хэргээр зорчих визийг ЭСЯ-ны Консулын хэлтэст шууд мэдүүлэн авч болно.

 

Бүрдүүлэх материал:


-Төрсний гэрчилгээний хуулбар 
- виз мэдүүлэх анкет
- 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг 
- визийн хуудасны хураамж -
........., консулын үйлчилгээний хураамжгүй