ИРГЭД/КОНСУЛЫН ХАРИЛЦАА
2022-11-10
Иргэд харилцан зорчиж буй тухай |
Монгол Улсын иргэд Сингапур Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Сингапур Улсын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. |
Иргэдийн тухай мэдээлэл: |
2020 онд нийт 612 орчим Монгол иргэн Сингапур Улсад зорчсон байна. Сингапурт байнга оршин суугч 250 орчим иргэн байна. 2020 онд нийт 77 орчим Сингапур иргэн Монгол Улсад зорчсон байна. (Эх сурвалж: ГИХГ) |
Ял эдэлж байгаа иргэдийн тоо: |
2020 онд Сингапур Улсад аливаа зөрчил, гэмт хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэн бүртгэгдээгүй байна. |
Боловсролын харилцаа: |
БШУЯ-ны шугамаар байхгүй, харин жил бүр дунджаар Монгол Улсаас 50 орчим оюутан хувийн зардлаар Бүгд Найрамдах Сингапур Улсад 3-6 сарын хугацаатай англи хэлний курст суралцах болон дунд сургуульд суралцдаг. Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яамны харьяа Сингапурын Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас жил бүр дундажаар 90 орчим төрийн албан хаагчид Төрийн удирдлага, Засаглалын ил тод байдал, Хот төлөвлөлт, Хууль, эрх зүйн тогтолцоо зэрэг богино хугацааны сургалтад хамрагдаж байна. Өнөөдрийн байдлаар төрийн 1600 орчим албан хаагч хамрагдсан байна. |
Харилцааны эрх зүйн үндсүүд |
|
Байгуулсан гол хэлэлцээрүүд |
|