НАС БАРСНЫ БҮРТГЭЛ
2023-03-07
НАС БАРСНЫ БҮРТГЭЛ
Монгол Улсын “Иргэний бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлд заасны дагуу дараах бичиг баримтуудын аль нэгийг нь үндэслэн нас барсныг бүртгэж, Монгол Улсын Улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээнэ.
Бүрдүүлэх материал:
- Иргэний нас барсан тухай эмнэлгийн магадалгаа, нас барсан гэрчилгээ, нас барагчийг оршуулсан тухай гэрчилгээ
- Иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр
- Нас барсан шалтгааны тухай шүүх эмнэлгийн дүгнэлт
Анхаарах:
- Иргэний нас барсныг нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, төрөл садангийн аль нэг нь тус Элчин сайдын яаманд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
- Нас барсны гэрчилгээнд дараах зүйлийг тусгах тул холбогдох мэдээллийг авч ирнэ үү:
- Төрсний гэрчилгээ /хуулбар байж болно/
- Иргэний үнэмлэх, гадаад паспорт /хуулбар байж болно/
- Оршин сууж байсан хаяг