images

ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

2022-10-18

1592

Та бүхнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа ЭСЯ-ны вэб хуудсанд тавтай морилохыг хүсье.

Энэхүү вэб хуудаснаас та Монгол Улсын тухай болон манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааны тухай, мөн зорчихтой холбоотой мэдээлэл авч Монгол Улсын холбогдох бусад вэб сайтуудын линк олж үзэх боломжтой.   

Монгол Улсын иргэн Та мөн өөрт шаардлагатай консулын үйлчилгээ авахтай холбоотой мэдээллийг эндээс үзээрэй.

Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд ялангуяа 1990 ээд оноос хойш олон салбарт идэвхтэй үр дүнтэй хамтран ажилласан. Монгол Улсад шаардлагатай хүний нөөц бэлтгэхэд зориулан болон бусад олон чиглэлээр Сингапурын талаас олон жилийн туршид тууштай туслалцаа үзүүлж ирсэн.

Миний бие болон ЭСЯ-ны нийт хамт олны зорилго нь Монгол-Сингапурын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ялангуяа худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, байгаль хамгаалал болон шинэ технологийн чиглэлээр улам өргөжүүлэх, Сингапурын хөгжлийн туршлагаас судалж эх орондоо нэвтрүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх явдал юм. Иргэд харилцан зорчихыг дэмжих нь бидний ажлын нэг хэсэг. Сингапурчууд та бүхэн болон Сингапурт оршин сууж буй өөр бусад орны иргэд та бүхнийг Монгол оронд зочлон очихыг урьж байна. 

Сингапурт оршин суугаа болон зорчин яваа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан ажиллах нь манай ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд иргэн Та мөн зорчин ирэхдээ Сингапур улсын хууль дүрмийг сахин мөрдөж явахыг зөвлөж байна.

Та бүхэн сонирхсон мэдээллээ энэхүү сайтаас олж чадна гэдэгт итгэж байна. Санал хүсэлт, шүүмжийг хүлээн авахдаа таатай байх болно.

Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСАД СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД С.ЭНХБАЯР