images

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн дунд “Embassy cup 3x3” сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

МЭДЭЭЛЭЛ

2024-04-30

160

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн дунд “Embassy cup 3x3” сагсан бөмбөгийн тэмцээнийг 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сингапур хотноо зохион байгууллаа.

Монгол иргэдийн дунд сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр анх удаагаа зохиогдсон эл тэмцээн нь 2023 онд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг алтан медаль, 2024 онд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хос хүрэл медаль хүртсэн FIBA 3x3 ASIA CUP олон улсын тэмцээнийг зохион байгуулсан “OCBC Arena” цогцолборт болж өнгөрснөөрөө онцлогтой байв.

Түүнчлэн үзэгчдийн дунд алсын зайн шидэлтийн тэмцээн зохион байгуулж FIBA 3x3 ASIA CUP - 2024 тэмцээний үеэр Монгол Улсын шигшээ багийн тоглож байсан бөмбөгийг ялагч болсон 14 настай Timothy хүүд гардууллаа.

Embassy cup 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 6 баг, эмэгтэй 3 баг оролцож, нийт 60 орчим иргэд хүрэлцэн ирэв.

Энэ завшааныг тохиолдуулан “Embassy cup 3x3” сагсан бөмбөгийн тэмцээнд хүрэлцэн ирсэн нийт иргэд, амжилттай оролцсон багууд болон дэмжлэг үзүүлэн ажилласан “Singapore Sports Hub” -ын хамт олонд талархал илэрхийлье.

Эрэгтэй Тэргүүн байр-Цом, Алтан медалийг AVENGERS баг, Дэд байр-Мөнгөн медалийг SWISH баг, Гутгаар байр-Хүрэл медалийг ISU баг; Эмэгтэй Тэргүүн байр-Цом, Алтан медалийг CHAMPION баг, Дэд байр-Мөнгөн медалийг MERLION баг, Гутгаар байр-Хүрэл медалийг PINK баг тус тус хүртэв.