Элчин сайд Г.Уянга Мексикийн Элчин сайд Агустин Гарсиа-Лопес Лоаэса хүлээн авч уулзан, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэв.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянгыг Сингапур дахь Дипломат корпусын тэргүүн, Мексикийн Нэгдсэн Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Агустин Гарсиа-Лопес Лоаэса хүлээн авч уулзан, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэв.
Уулзалтын үеэр Элчин сайд Агустин Элчин сайд Г.Уянгын Сингапур Улсад ажиллах хугацаандаа хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, санаачилгад өндөр амжилт хүсэж, хувийн зүгээс болон Сингапур дахь Дипломат корпусын хүрээнд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.