Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга Сингапурт төвтэй Лоринет сангийн үүсгэн байгуулагч Болор Лоринетыг хүлээн авч уулзав.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга Сингапурт төвтэй Лоринет сангийн үүсгэн байгуулагч Болор Лоринетыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд монголын бага насны хүүхэд, багш сурган хүмүүжүүлэгч, залуудын хөгжил, боловсрол, нийгмийн сайн сайхны чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон ирээдүйн хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.
Элчин сайд Г.Уянга хүүхэд, залуучууд, эмзэг бүлгийн гэр бүлүүдийг дэмжих чиглэлээр үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулж, нийгмийн сайн сайхны төлөө тууштай идэвх зүтгэл гаргаж буй хатагтай Болор Лоринет-д талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсийг нь дэмжиж ажиллахаа илэрхийлэв.