images

Элчин сайд Г.Уянгыг Монгол Улсаас АСЕФ-ыг хариуцан суух Захирагчаар шинээр томилогдсонд баяр хүргэн АСЕФ-ийн Ерөнхий захирал, Элчин сайд хатагтай Беата Стокжинска хүлээн авч уулзав.

МЭДЭЭЛЭЛ

2026-06-12

8

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянгыг Монгол Улсаас АСЕФ-ыг хариуцан суух Захирагчаар шинээр томилогдсонд баяр хүргэн АСЕФ-ийн Ерөнхий захирал, Элчин сайд хатагтай Беата Стокжинска хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхий захирал Беата Стокжинска АСЕФ-ээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

Мөн талууд 2026 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын Хүний эрхийн 24 дэх удаагийн албан бус семинарын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар харилцан мэдээлэл солилцож, арга хэмжээг амжилттай зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.