images

Элчин сайд Г.Уянгыг Бүгд Найрамдах Сингапур Улсын Дотоод хэргийн яамны Төрийн ахлах сайд, парламентын гишүүн хатагтай Сим Анн хүлээн авч уулзав.

МЭДЭЭЛЭЛ

2026-06-15

8

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Г.Уянгыг Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яам болон Дотоод хэргийн яамны Төрийн ахлах сайд, парламентын гишүүн хатагтай Сим Анн 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Сингапурын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын төлөвийн талаар санал солилцов.

Талууд нүүрстөрөгчийн кредитийн хамтын ажиллагаа, Гадаад харилцааны яамд хоорондын Бодлогын зөвлөлдөх уулзалтын механизм, парламент хоорондын харилцаа, өндөр түвшний харилцан айлчлалыг идэвхжүүлэх асуудлаар ярилцав. Мөн хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа нотлов.