Монгол Улсын Увс аймгийн Тариалан сумын уугуул, 83 настай ахмад настан Авирмэдийн Дарьжав анх удаа хилийн дээс алхаж зочлох хүсэлтээ илэрхийлснийг Элчин сайд Г.Уянга талархан хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Увс аймгийн Тариалан сумын уугуул, 83 настай ахмад настан Авирмэдийн Дарьжав анх удаа хилийн дээс алхаж, Бүгд Найрамдах Сингапур Улсыг зорин ирсэн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн ажиллаж буй Элчин сайдын яамтай танилцаж, зочлох хүсэлтээ илэрхийлснийг Элчин сайд Г.Уянга талархан хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр А.Дарьжав гуай Сингапур Улсад эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдахын зэрэгцээ тус улсын хөгжил дэвшил, өнгө төрхтэй танилцан аялж буй сэтгэгдлээсээ хуваалцаж, амьдралынхаа сайхан дурсамжуудын нэгийг бүтээж яваа талаараа хуучлан ярив.
Элчин сайд Г.Уянга буурай А.Дарьжавд эрүүл энх, урт удаан наслан өөр олон сайхан орноор аялахын ерөөл өргөж, Сингапур дахь аялал нь сайхан дурсамж, сэтгэгдлээр дүүрэн байхыг хүсэн ерөөв.