images

Элчин сайд Г.Уянга Сингапур хотноо зохион байгуулагдсан АСЕФ-ийн Захирагчдын зөвлөлийн 47 дугаар хуралд оролцов.

МЭДЭЭЛЭЛ

2026-06-22

8

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бөгөөд Монгол Улсаас АСЕФ-ыг хариуцан суугаа Захирагч Г.Уянга 2026 оны 6 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Сингапур хотноо зохион байгуулагдсан АСЕФ-ийн Захирагчдын зөвлөлийн 47 дугаар хуралд оролцов. Энэ удаагийн хуралд Ази, Европын 70 гаруй төлөөлөгч оролцож, АСЕФ-ийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, 2027-2030 оны Стратегийн төлөвлөгөөг батлахын зэрэгцээ бусад удирдлага, менежментийн асуудлаар санал солилцов. Мөн тус зөвлөлийн бүрэлдэхүүнд шинээр томилогдсон 9 захирагчийг албан ёсоор хүлээн авав.