Элчин сайд Г.Уянга Коперникусын нэрэмжит 7 дахь удаагийн Олон улсын математикийн олимпиадын шагнал гардуулах ёслолд оролцон баяр хүргэв
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Коперникусын нэрэмжит 7 дахь удаагийн Олон улсын математикийн олимпиадын шагнал гардуулах ёслолд оролцон баяр хүргэж үг хэлэв. 2026 оны 6 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд Сингапур Улсад зохион байгуулагдсан тус олимпиадад дэлхийн 15 орны 300 гаруй сурагч оролцсоноос Монгол Улсаас оролцсон сурагчид амжилттай оролцож, 1 мөнгөн медаль, 3 хүрэл медаль, 1 тусгай байрын шагнал хүртэв.
Мөнгөн медаль
• Э.Эрдэнэжаргал – Орчлон сургуулийн 4 дүгээр ангийн сурагч
Хүрэл медаль
• А.Чингүнжав – Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн 4 дүгээр ангийн сурагч
• О.Тэмүүжин – Хэнтий аймаг, Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч
• Б.Оюуномин – Хэнтий аймаг, Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч
Тусгай байр
• Б.Төрболд – Амжилт Кибер сургуулийн 6 дугаар ангийн сурагч
Монголын багийн оролцоог “Аз Богд Алдар” НҮТББ-ийн багш З.Долгорсүрэн, Д.Алдардэлгэр нар амжилттай зохион байгуулав.
Элчин сайд Г.Уянга сурагчдын гаргасан амжилтыг өндрөөр үнэлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Монгол хүүхдийн авьяас чадвар, мэдлэг боловсролыг бахархалтайгаар таниулж буйд нь баяр хүргэв. Мөн цаашдын сурлага болон олон улсын тэмцээн, уралдаанд нь улам өндөр амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөж, тэднийг бэлтгэн амжилтад хүргэсэн багш, дасгалжуулагчид болон эцэг эхчүүдэд талархал илэрхийлэв.