images

ЭЛЧИН САЙД Г.УЯНГА МИЛКЕН ИНСТИТУТИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

МЭДЭЭЛЭЛ

2026-08-07

8

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга 2026 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Милкен Институтийн Азийн зөвлөлийн дарга, Партнерс Группын Азийг хариуцсан дарга бөгөөд Глобал гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Доктор Кевин Лу, Милкен Институтийн Ази төвийн Гүйцэтгэх захирал Ин Статон нартай уулзав.

Уулзалтын үеэр жил бүр Сингапур хотноо зохион байгуулагддаг Милкен Институтийн Азийн дээд түвшний уулзалтын талаар санал солилцож, Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын боломжийг олон улсын бизнес, санхүүгийн хүрээлэлд сурталчлан таниулах, түүнчлэн Милкен Институттэй Элчин сайдын яам хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

Талууд Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын орчны талаар олон улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөгчдөд мэдээлэл хүргэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.