images

МОНГОЛ УЛСААС СИНГАПУР УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД СИНГАПУРЫН ТӨРИЙН АЛБАНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗОХИЦУУЛАГЧ САЙД БӨГӨӨД БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДТАЙ УУЛЗАВ

МЭДЭЭЛЭЛ

2026-08-12

7

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сингапурын Төрийн албаны асуудал эрхэлсэн Зохицуулагч сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд ноён Чан Чүн Синтэй уулзав.

Уулзалтаар талууд Монгол, Сингапурын хоёр талын харилцааны өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, мэргэжилтэн солилцоо, цэргийн боловсрол, сургалт болон энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Талууд хоёр улсын найрсаг харилцааг улам бэхжүүлж, батлан хамгаалах салбар дахь бодит хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.