images

ЭЛЧИН САЙД Г.УЯНГА СИНГАПУРЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЗҮҮН ХОЙД АЗИЙН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧТОЙ УУЛЗЛАА

МЭДЭЭЛЭЛ

2026-08-15

10

Элчин сайд Г.Уянга Сингапурын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын Ерөнхий захирлын орлогч Ау Чүн Лонгтай 2026 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ажлын уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол, Сингапурын найрсаг харилцааг бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Мөн энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын агуулга, бэлтгэл ажил болон хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын гадаад бодлогын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэв.