images

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Г.Уянга “Raffles Medical Group”-ийн удирдлагатай уулзав.

МЭДЭЭЛЭЛ

2026-08-20

8

Уулзалтын үеэр “Raffles Medical Group”-ийн Сингапур болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж, Монгол, Сингапурын эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч, мэргэжилтэн солилцох, сургалт зохион байгуулах, цахим эмчилгээ, оношилгоог хөгжүүлэх, Монголын иргэдэд чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн Монгол Улсын иргэд “Raffles Medical Group”-ийн Сингапур дахь эмнэлэг, клиникүүдээр үйлчлүүлэх тохиолдолд эмчилгээ, үйлчилгээний төлбөрт 10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой талаар ярилцаж, цаашид уг хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг судлан үзэх хүсэлтийг Элчин сайдын зүгээс тавив.

“Raffles Medical Group” нь Сингапур, БНХАУ, Япон, Вьетнам, Камбож зэрэг таван улсын 12 хотод эмнэлэг, клиникийн үйлчилгээ үзүүлдэг Азийн тэргүүлэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэг болно.