МОНГОЛ, СИНГАПУРЫН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Г.Уянга 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сингапурын Бизнесийн холбооны Зүүн хойд Азийн асуудал хариуцсан ахлах захирал Вон Жиа Вэй, менежер Ивонн Зоу нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар ЭСЯ болон Сингапурын Бизнесийн холбоо хамтран ээлжит бизнес форум зохион байгуулах, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, нүүрстөрөгчийн кредит, эрчим хүч, логистик болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Сингапурын Бизнесийн холбоо нь Сингапур болон Зүүн хойд Азийн орнуудын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус холбоо нь Монгол Улс, Сингапурын бизнесийн хамтын ажиллагааг дэмжих, бизнес эрхлэгчдийг холбох, B2B уулзалт болон хамтарсан арга хэмжээ зохион байгуулахад идэвхтэй хамтран ажилладаг.