images

ЭЛЧИН САЙД Г.УЯНГА СИНГАПУРЫН САЙД ГРЭЙС ФҮТЭЙ УУЛЗАВ

МЭДЭЭЛЭЛ

2026-09-02

9

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Сингапурын Тогтвортой хөгжил, байгаль орчны сайд бөгөөд Худалдааны харилцаа хариуцсан сайд Грэйс Фүтэй уулзав.

Уулзалтаар Монгол, Сингапурын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд байгуулсан нүүрстөрөгчийн кредитийн хамтын ажиллагааны Хэрэгжилтийн хэлэлцээрийг бодитоор хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүч болон нүүрснээс ногоон эрчим хүчинд шилжих төслүүдийг дэмжих талаар санал солилцов.

Сайд Грэйс Фү нүүрстөрөгчийн зах зээлийн тогтолцоог хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, холбогдох албан хаагчдыг Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөрийн сургалтад хамруулах, хоёр улсын хувийн хэвшлийг холбох чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Талууд нүүрстөрөгчийн кредит, сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилт болон тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрөөр урагшлуулахаар тохиролцов.