images

ЭЛЧИН САЙД Г.УЯНГА СИНГАПУР ДАХЬ МОНГОЛ ОЮУТНЫ ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

МЭДЭЭЛЭЛ

2026-09-16

4

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга Сингапур дахь Монгол оюутны холбооны тэргүүн Г.Тэгшбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Номт нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Сингапур Улсад суралцаж буй монгол оюутнуудын нөхцөл байдал, холбооны үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар санал солилцов. Мөн оюутнуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, Монгол Улсыг сурталчлан таниулах соёл, боловсролын арга хэмжээг хамтран зохион байгуулах боломжийн талаар ярилцав.

Элчин сайд Г.Уянга оюутнуудынхаа эрх ашиг, эв нэгдлийг дэмжин ажиллаж буй холбооны удирдлагуудад талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсэв. Элчин сайдын яамны зүгээс Сингапур Улсад суралцаж буй монгол оюутнуудтай нягт хамтран ажиллаж, тэдний санал санаачилгыг боломжит хүрээнд дэмжихээ илэрхийлэв.