images

МОНГОЛ, СИНГАПУРЫН НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

МЭДЭЭЛЭЛ

2026-09-18

4

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г. Уянга 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн яам болон Үндэсний байгаль орчны агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд хоёр улсын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл, нүүрстөрөгчийн төслийн өргөдөл хүлээн авах үйл явц болон зөвшөөрөгдөх салбар, аргачлалын талаар санал солилцов.

Талууд ногоон эрчим хүч, ойжуулалт болон байгальд суурилсан төслүүдийг дэмжих, төсөл хэрэгжүүлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох, техникийн сургалт, чадавх бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.