images

ЭЛЧИН САЙД Г.УЯНГА “SUN MEDIA” КОМПАНИЙН ЕРӨНХИЙ РЕДАКТОР НОМИТА ДХАРТАЙ УУЛЗАВ

МЭДЭЭЛЭЛ

2026-11-03

1

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга “Sun Media” компанийн ерөнхий редактор хатагтай Номита Дхарыг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан, олон нийттэй харилцах, Монгол Улсыг сурталчлах болон боловсролын чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улсын түүх, соёл, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалтын боломж, Монгол, Сингапурын хамтын ажиллагааны талаарх мэдээллийг “IN Diplomacy” сэтгүүл болон цахим мэдээллийн сувгуудаар дамжуулан Сингапурын олон нийт, ажил хэргийн хүрээнийхэнд хүргэх боломжийг хэлэлцэв. Түүнчлэн хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буй хүмүүсийн түүх, туршлагыг танилцуулах, Монголын тухай цуврал нийтлэл бэлтгэх талаар ярилцав.

Мөн эмэгтэйчүүдийн манлайлал, соёлын дипломат ажиллагаа болон бизнесийн арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Сингапурт төвтэй “Sun Media” нь дипломат харилцаа, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр нийтлэл, тусгай дугаар бэлтгэх, олон нийттэй харилцах болон арга хэмжээ зохион байгуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “IN Diplomacy”, “IndoConnect” мэдээллийн платформыг эрхлэн гаргадаг.