images

МОНГОЛ, СИНГАПУРЫН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

МЭДЭЭЛЭЛ

2026-11-05

1

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга 2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сингапур Улсад боловсролын зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Turquoise Edu байгууллагын үүсгэн байгуулагч Б.Оюундарийг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол, Сингапурын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын боловсролын байгууллага, холбогдох талуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн Монголын хүүхэд, залуучуудын олон улсын чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх, Сингапурын боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцав.